МЭНДЧИЛГЭЭ

РАДИО ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЦАХИМ ХУУДСААР ЗОЧИЛЖ, БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ БАЙГАА ТАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Тус газар нь МУ-ын засаг захиргааны бүх нэгж, сум сууринд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн өргөн нэвтрүүлгийг байгаль, цаг уур, улс төр, эдийн засгийн нөхцөлөөс үл хамааран өдөр тутам тасралтгүй дамжуулах үүргийг хүлээн ажиллаж байна. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн газрын дамжуулах сүлжээ нь Улаанбаатар, Чойбалсан, Даланзадгад, Алтай, Өлгий, Мөрөн хотуудад ажиллаж байгаа урт, дунд, богино долгионы их хүчний 10 аналоги станц, 365 тоон телевизийн станц, 42 ФМ станц, 41 цамхаг, антен фидер, бусад дэд бүтэц, барилга байгууламжаас тогтдог.
Радиогийн өргөн нэвтрүүлгийн хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн I, II программыг урт, дунд, богино долгионоор төвийн бүсэд Хонхорын Радио нэвтрүүлэх төв станц, хөдөө орон нутагт Баян-Өлгий, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймгуудад байрлах радио нэвтрүүлэх их хүчний станцаар, Монгол, Хятад, Англи, Япон хэл дээр бэлтгэсэн радиогийн тусгай нэвтрүүлгийг Ази номхон далайн улс орнуудад, хэт богино долгионы ФМ станцаар аймгийн төв, томоохон сум суурин газарт, шугамын радиогоор Улаанбаатар, Эрдэнэт хотуудад тус тус дамжуулах үйл ажиллагааг явуулж байна.
Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн хүрээнд үндэсний мөн арилжааны 16 сувгийн нэвтрүүлгийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зохицуулалтаар бид 20Вт–аас 5000Вт чадалтай 365 станцын ашиглалт үйлчилгээг хариуцан үнэ төлбөргүй дахин дамжуулах үүргийг ханган ажиллаж байна.
Бид радио телевизийн өргөн нэвтрүүлгийн найдвартай ажиллагааг тасралтгүй хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх мөн хөгжингүй улс орнуудын техник технологийн дэвшил, дахин дамжуулах станцын жишиг туршлагыг судалж өөрийн улсад нэвтрүүлэх ажлын хүрээнд радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
Удирдлагын баг

К.ОЛИМПИАД
Захиргааны удирдлагын
газрын дарга

Д.ГАЛБАДРАХ
Техникийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга

О.ЭРДЭНЭБАТ
Инновац, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга

Б. БОЛОРМАА
Санхүү, хөрөнгө оруулалт, бүртгэлийн хэлтсийн дарга

Б.БАТБОЛД
Радио нэвтрүүлэх төв
станцын дарга

Г.НЯМБАЯР
Шуурхай удирдлагын
хэлтсийн дарга

Л.ТУУЛ
Телевизийн төв
станцын дарга
