Алсын хараа
Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 5.6.1-т “Тоон радио, телевизийн үйлчилгээг дамжуулахтай холбогдсон бэлтгэл ажлыг хангах, газрын тоон сүлжээг зохион байгуулах” гэж заасны дагуу радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон сүлжээг байгуулна.
Эрхэм зорилго
Шинэ дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг хагасан нийлмэл, орон зайнаас үл хамаарсан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үндэсний тоон технологийг сүлжээг өргөжүүлэх хөгжүүлнэ.
Тэргүүлэх чиглэл
Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн дохиог бүх нийтэд хүргэх, найдвартай, тасралтгүй үйлчилгээ үзүүлэх.
Үндэсний хэмжээнд үндэсний аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийн үед мэдээллийг шуурхай, найдвартай хүргэх.
Харилцаа холбооны сүлжээ, техник технологийн хөгжлийг даган өргөн нэвтрүүлгийн дэд бүтцийн техникийн шинэчлэл, сайжруулалт хийх.
Мэдээллийн хүртээмж, хүртээлийг нэмэгдүүлэх замаар иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах.
Үндсэн чиг үүрэг
Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн дохиог улсын хэмжээнд дамжуулах, түгээх, хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх.
Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн дамжуулах сүлжээний ашиглалт, үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, найдвартай хангах.
Төр, засгийн бодлого, зайлшгүй шаардлагатай мэдээллийг бүх нийтэд шуурхай хүргэх техник, сүлжээний бэлэн байдлыг хангах.
Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, техник, технологийн шинэчлэл хийх, өргөн нэвтрүүлгийн сүлжээний хөгжил, сайжруулалтыг хэрэгжүүлэх.
Онцгой байдал, гамшгийн үед тусгайлсан дохио, анхааруулгыг бүх нийтийн сүлжээгээр дамжуулах.
Өргөн нэвтрүүлгийн дохионы чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дамжуулах станц, төхөөрөмж, тоног төхөөрөмжийн техникийн хяналт, ашиглалтыг хариуцах.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Стратегийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ
ЗОРИЛГО 1. РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН СҮЛЖЭЭГ ТООН ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ, |
|
1 |
“Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд их чадлын станцуудыг тоон технологид үе шаттай шилжүүлэх-Алсын хараа 2050-д тусгагдсан. |
2 |
Баян-Өлгий аймгийн тоон радио станцыг тоон системд бүрэн шилжүүлэх |
3 |
Хэт богино долгионы станцуудыг тоон технологид шилжүүлэх |
4 |
Тоон радиод шилжих нөхцөлийг бүрдүүлэх |
5 |
Шугамын радиогийн өргөн нэвтрүүлгийн сүлжээг шинэчлэх |
6 |
Радио станцуудын эрчим хүчний зардлыг бууруулах, тасралтгүй найдвартай шинэ эх үүсвэртэй болох |
ЗОРИЛГО 2: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ, ТАСРАЛТГҮЙ НАЙДВАРТАЙ ШИНЭ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛОХ |
|
1 |
Эрчим хүчний зардлыг бууруулах, тасралтгүй найдвартай шинэ эх үүсвэртэй болох |
ЗОРИЛГО 3: СҮЛЖЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ БОЛОН СҮЛЖЭЭНИЙ ХЯНАЛТ ХОЛБОЛТЫН ТӨВ БАЙГУУЛЖ, ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ ХӨГЖҮҮЛЭХ |
|
1 |
Удирдлагын системийн программ хангамжийг шийдэх, дамжуулах IP урсгалыг бий болгох |
2 |
Сүлжээний хяналт холболтын төв байгуулах |
3 |
Цахим мэдээллийн санг хөгжүүлэх |
4 |
RTBN аппликейшн хөгжүүлэх |
ЗОРИЛГО 4. ГАЗРЫН ТООН ТЕЛЕВИЗИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨХ, ШИНЭЧЛЭХ |
|
1 |
Газрын тоон телевизийн сүлжээг өргөтгөж, шинэчлэх чиглэлийг тодорхой болгох, хэрэгжүүлэх |
2 |
Нэг давтамжийн сүлжээ байгуулах |
3 |
Орон нутгийн телевизийн нэвтрүүлгийг аймгийн төв болон бусад сумдын хэрэглэгчдэд хүргэх |
4 |
Холбооны сүлжээ дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, засварлах |
ЗОРИЛГО 5. САНХҮҮЖИЛТИЙН ОЛОН ЭХ ҮҮСВЭРИЙГ БИЙ БОЛГОХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ |
|
1 |
Төлбөртэй үйлчилгээний орлого |
ЗОРИЛГО 6. ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ |
|
1 |
Гадны орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх |
2 |
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх |
3 |
Салбарын нэр хүндийг өсгөх олон нийтийн хандлагыг эерэг болгох |
ЗОРИЛГО 7: БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН МАНЛАЙЛЛЫГ ХАНГАХ |
|
1 |
Хамтын гэрээний төлөвлөгөөний биелэлт, үр дүнг сайжруулах |
2 |
Хүний нөөцийг хөгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх |
3 |
Салбарын судалгаа, эрдэм шинжилгээний чиглэл, инновацийг нэвтрүүлэх |