FM РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ГАМШГИЙН ҮЕИЙН ДОХИО ХҮЛЭЭН АВАХ, ДАМЖУУЛАХ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО.
Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлээд байна.
Төслийн ерөнхий санхүүжүүлэгчээр Япон Улсын “KDDI сан”, бүтээгдэхүүн нийлүүлэгчээр Япон Улсын “Өү Си Си” компани, гүйцэтгэгчээр нь Онцгой байдлын ерөнхий газар, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ тус тус ажилласан.
FM радио өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулан гамшгийн үеийн дохиог хүлээн авах, дамжуулах станцыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгон, Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн бүсэд тус тус суурилуулж дохио хүлээн авах төхөөрөмжийг төсөл хэрэгжсэн бүс нутгийн 650 гаруй өрхөд хүлээлгэн өгсөн.
2023 оны 09 сарын 7-нд туршилтын хүрээнд дохио дамжуулах дадлага сургуулийг Хөвсгөл аймгийн Хатгал тосг оны Ерөнхий боловсролын сургуульд зохион байгуулж Улсын Их Хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болон Онцгой байдлын ерөнхий газар оролцлоо.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан Хөвсгөл аймгийн ЗДТГ болон орон нутгийн ард иргэд, айл өрх, аж ахуйн нэгжүүд, бяцхан дүү нартаа гүн талархал илэрхийлье.