RTBN
Шууд Радио

МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 863 МВТ-ЫН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧГҮҮД БАЙГУУЛЛАА

COP17-ын үеэр АНУ, БНСУ, БНХАУ, Сингапур болон Монголын 10 байгууллага, компанитай эрчим хүчний хэмнэлттэй хиймэл оюун, ногоон дата төв, сэргээгдэх болон бусад эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгүүд байгууллаа.

Ингэснээр Монгол Улсад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 863 МВт-ын хүчин чадалтай дата төвүүдийг хөгжүүлэх, эрчим хүч, өгөгдөл, хиймэл оюунд суурилсан өндөр өгөөж бүхий шинэ эдийн засгийн салбарын суурийг бүрдүүлнэ.

МОНГОЛ УЛСАД НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИЙГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА

COP17-ын үеэр “Монгол Улсад ногоон дата төв байгуулах эдийн засгийн боломж” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын байгалийн давуу тал, хөрөнгө оруулалтын орчин, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани, санхүүгийн байгууллагуудад танилцууллаа.

Монгол Улсын сэрүүн уур амьсгал нь дата төвийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чухал давуу талтай. Дата төвийн нийт эрчим хүчний хэрэглээний үр ашгийг хэмждэг эрчим хүчний хэрэглээний үр ашгийн үзүүлэлт (PUE)-ийг 1.2-оос доош түвшинд хүргэх боломжтой бөгөөд дэлхийн дундаж 1.54-тэй харьцуулахад хөргөлтийн эрчим хүчний зардлыг 40 хүртэл хувиар бууруулах давуу талтай.

Монгол Улс 2.6 тераваттын сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй. Нар, салхины нөөцөө дата төвийн эрчим хүчний хэрэгцээтэй уялдуулснаар шинэ эрчим хүчний эх үүсвэр, хуримтлуур, дамжуулах дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэнэ.

Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл нь өгөгдлийн засаглал, аюулгүй байдал, хүртээмж, дэд бүтцийн эрх зүйн суурийг бүрдүүлж, өгөгдлийг хуульд нийцүүлэн ашиглах, солилцох, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байна. Мөн дата төвийн үйлчилгээ эрхлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг тодорхой болгохоор тусгасан.

Хувийн хэвшлийн эрчим хүч үйлдвэрлэгчид хосолсон эх үүсвэр, зориулалтын эрчим хүчний шийдэл, микро сүлжээ хөгжүүлж, дата төвийн төслүүдийг 24 сарын дотор эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

Дата төвийн үр өгөөж зөвхөн тооцооллоор хязгаарлагдахгүй. Эрчим хүчний дэд бүтэц нь үндэсний сүлжээг бэхжүүлэхийн зэрэгцээ дата төвөөс үүсэх илүүдэл дулааныг дахин ашиглан сум, орон нутгийн дулаан хангамжид нийлүүлэх боломжтой.

Төр өөрөө дата төв барих бус, эрх зүй, эрчим хүч, дэд бүтцийн таатай орчныг бүрдүүлж, хувийн хэвшил болон ОУ-ын хөрөнгө оруулалт татах замаар өгөгдөл, эрчим хүч, хиймэл оюун, дижитал дэд бүтцэд суурилсан өндөр өгөөжтэй шинэ эдийн засгийн салбар хөгжүүлэхэд оршиж байна.

Эрчим хүч → Тооцоолол → Хиймэл оюун → Өндөр өгөөжтэй шинэ эдийн засаг.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын

17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.

Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах,

Хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгах,

Хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

https://mongolia.gov.mn/news/view/27707

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“DRONECON 2026” Үндэсний аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна.

Манай байгууллага энэхүү арга хэмжээнд зохион байгуулалтын чиглэлээр хамтран ажиллаж, дрон технологи, инновацын хөгжлийг дэмжин оролцож байна.

Ирээдүйн инженер, технологийн салбарын залуу үеийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх энэхүү тэмцээнд оролцож буй нийт тамирчиддаа амжилт хүсье

DRONECONE 2026 ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Үндэсний аварга шалгаруулах “DRONECON 2026” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

“DRONECON 2026” нь зөвхөн хурд, ур чадварын өрсөлдөөн бус инженерчлэл, роботик, инновацын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний технологийн томоохон арга хэмжээ болж байна.

Энэ удаагийн тэмцээнд 600 гаруй баг, тамирчид оролцон хурд, ур чадвар, нарийвчлал, инженерчлэлийн шийдлээрээ өрсөлдөж, дроны спорт болон технологийн хөгжлийн шинэ түвшнийг тодорхойлж буй юм.

Тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн бус хүүхэд, залуучуудын техник, технологи, роботик, инновацын сонирхлыг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж буйгаараа онцлог юм.

Мөн 5-р сарын 30, 31-ний өдрүүдэд “DRONECON 2026” Олон улсын тэмцээн Buyant-Ukhaa International Airport-д зохион байгуулагдах бөгөөд үндэсний болон гадаадын баг, тамирчид хүрэлцэн ирж өрсөлдөх төлөвлөгдөж байна.

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОВСКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран уулзалтад байлцав.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийлээд “Монгол Улс хиймэл оюунд суурилсан ногоон дата төвийг байгуулах хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн шинэчлэл хийхэд онцгой анхаарч байна. Энэ талаар COP17 арга хэмжээнээс өмнө тодорхой шийдэлд хүрч, олон улсад танилцуулна” хэмээн тодотгов.

Иргэдийг хүлээн авах уулзалтын журам хэрэгжиж эхэллээ

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх уулзалтын хуваарьтай танилцана уу.

Нээлттэй, ил тод, хариуцлагатай үйлчилгээний төлөө “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ иргэдийг тогтмол хүлээн авч уулзаж байна.

Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь: Баасан гараг бүр 14:00–17:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзана.

Иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх уулзалт: Бүртгэл ажлын өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд явагдана.

Иргэн таны дуу хоолой чухал

Санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо албан ёсоор уламжлуулах боломжтой.

УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН 4 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

ХХЗХ-ны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд суурин хяналт хийж тайлан мэдээг www.crc.gov.mn цахим хуудсаараа үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдэд тогтмол, ил тод мэдээлдэг.

2026.04.01-2026.04.30 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн суурин хяналтын мэдээтэй дараах https://www.crc.gov.mn/…/ulaanbaatar-xotyn-ron-iin… холбоосоор хандаж дэлгэрэнгүй танилцана уу.

“UB DRONE BATTLE” видео контентын уралдааныг зарлалаа

“UB DRONE BATTLE” видео контентын уралдааныг зарлалаа

…Уралдаанд нийслэл Улаанбаатар хотоос болон хөдөө орон нутгаас бүх насныхан оролцох боломжтой.

Бүтээлийг 2026 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын 25-ны өдрийн хооронд хүлээн авах бөгөөд тавдугаар сарын 27-29-ний өдөр уралдааны шилдгүүдийг шалгаруулж, тавдугаар сарын 30-ны өдөр шагнал гардуулна.

Дэлгэрэнгүй: https://ulaanbaatar.mn/news/22764