
Зуд болон байгалийн гамшгийн дуут дохио, мэдээллийг RTBN аппликейшнээс аваарай
Улсын хэмжээнд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд эрсдэлийн түвшин “дунд”, үүнээс Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөв гарчээ.
Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй болон хүндэрсэн бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байгааг ОБЕГ зөвлөв.
Иргэд та бүхэн зудын эрсдэлийн мэдээ болон аюулт гамшиг дуудлагын мэдээллээ Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын албан хуудас болон RTBN аппликейшнээр дамжуулан аваарай.