RTBN
Шууд Радио

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын

17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.

Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах,

Хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгах,

Хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

https://mongolia.gov.mn/news/view/27707

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОВСКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран уулзалтад байлцав.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийлээд “Монгол Улс хиймэл оюунд суурилсан ногоон дата төвийг байгуулах хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн шинэчлэл хийхэд онцгой анхаарч байна. Энэ талаар COP17 арга хэмжээнээс өмнө тодорхой шийдэлд хүрч, олон улсад танилцуулна” хэмээн тодотгов.

Иргэдийг хүлээн авах уулзалтын журам хэрэгжиж эхэллээ

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх уулзалтын хуваарьтай танилцана уу.

Нээлттэй, ил тод, хариуцлагатай үйлчилгээний төлөө “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ иргэдийг тогтмол хүлээн авч уулзаж байна.

Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь: Баасан гараг бүр 14:00–17:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзана.

Иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх уулзалт: Бүртгэл ажлын өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд явагдана.

Иргэн таны дуу хоолой чухал

Санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо албан ёсоор уламжлуулах боломжтой.

УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН 4 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

ХХЗХ-ны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд суурин хяналт хийж тайлан мэдээг www.crc.gov.mn цахим хуудсаараа үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдэд тогтмол, ил тод мэдээлдэг.

2026.04.01-2026.04.30 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн суурин хяналтын мэдээтэй дараах https://www.crc.gov.mn/…/ulaanbaatar-xotyn-ron-iin… холбоосоор хандаж дэлгэрэнгүй танилцана уу.

“UB DRONE BATTLE” видео контентын уралдааныг зарлалаа

“UB DRONE BATTLE” видео контентын уралдааныг зарлалаа

…Уралдаанд нийслэл Улаанбаатар хотоос болон хөдөө орон нутгаас бүх насныхан оролцох боломжтой.

Бүтээлийг 2026 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын 25-ны өдрийн хооронд хүлээн авах бөгөөд тавдугаар сарын 27-29-ний өдөр уралдааны шилдгүүдийг шалгаруулж, тавдугаар сарын 30-ны өдөр шагнал гардуулна.

Дэлгэрэнгүй: https://ulaanbaatar.mn/news/22764

ЯПОН УЛСЫН ДХХХ-НЫ ДЭД САЙД НАКАНО ХИДЕЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Япон Улсын Парламентын гишүүн бөгөөд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюки, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ЦХИХХ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр, ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга Ц.Тэгшжаргал нар уулзалтад байлцав.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Япон Улсын Засгийн газар, тэр дундаа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс Монгол Улсын кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн салбарыг дэмжин ажиллаж буйд талархаж байгаа”-гаа илэрхийлэв. Мөн “ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэх туршлага нь технологид суурилсан шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх бодит суурь болж байна” гэлээ.

Япон Улсын Парламентын гишүүн бөгөөд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюки “Монгол Улс их өгөгдөл болон хиймэл дагуулын мэдээллийг бодлого, төлөвлөлтөд ашиглаж буй туршлагыг Японы тал өндрөөр үнэлж байна” гээд хоёр улсын 40 гаруй жилийн түүхтэй статистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, харилцан ашигтай, үр дүнд чиглэсэн түншлэлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа дахин илэрхийллээ.

ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, цахим орчин дахь зөв хэрэглээг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төсөлд санал авч байна.

Та бүхэн энэхүү асуумжид идэвхтэй оролцож, өөрийн санал бодлоо хуваалцсанаар хүүхдэд ээлтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.

ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХЭД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

ЦХИХХЯ, ЦЕГ, И-Монгол академи УТҮГ, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв хамтран өнөөдөр “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ ЦХИХХ-ны сайд Ч.Номин “…ЦХИХХЯ-наас манлайлан хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах, зөв хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний суурь болох Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг Боловсролын яамтай хамтран боловсруулж байгаа”-г дуулгалаа. Мөн хүүхдийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдний дуу хоолойг сонсож, хамтарч шийдэх нь чухал хэмээн онцолсон юм.

Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, хүүхэд, аав ээж, асран хамгаалагч, багш нарын төлөөллөөс бүрдсэн 800 хүн оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, санал бодлоо илэрхийлж, гарц гаргалгааг тусгасан зөвлөмж гаргалаа. Мөн зөвлөгөөний үеэр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авсан нь бүх талын оролцоог хангах зорилготой.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд хийсэн судалгаагаар 13-17 насныхны 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Түүнчлэн хүүхдүүдийн 90 орчим хувь нь олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж, өдөрт дунджаар 3-5 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж буй.

Тиймээс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалж, ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал юм.

Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа.

Ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах боломжоор хангах зорилгоор “Төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 119 дүгээр тогтоол гарсан.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ албан хаагчдыг зайнаас ажиллуулах журам, зайнаас ажиллах хуваарийг баталж 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учралын 2026 оны 04 дүгээр сарын 03- ний өдрийн 76 дугаар захирамжаар Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон Ч.Номин ажлаа хүлээн авлаа.