
Монголд дроны тэмцээнийг анх удаа зохион байгуулна
Монголд анх удаа дроны тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 2025 оны нэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ.
Дрон сонирхогчид хэн бүхэн энэхүү уралдаанд оролцох боломжтой аж.