2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн нутагт хүчтэй салхи, шуурганы улмаас тус аймгийн радио нэвтрүүлэх станцын хашаанд байрлах агаарын 6000В шугамд гэмтэл гарч, станцын хэвийн ажиллагаа түр саатлаа.

Гэмтлийн улмаас Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгийн өмнөд хэсгийн сумдын радио өргөн нэвтрүүлэг түр хугацаанд доголдсон байна.

5 дугаар сарын 28-ны өдөр “Алтай-Улиастай Эрчим хүчний систем” ТӨХК-аас засварын бригад газар дээр нь ажиллаж, 6000В анкерын багана бүрэн шатсан гэмтлийг шинээр сольж, шугамын угсралтыг дуусган, станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ.

Энэ хугацаанд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ түр саатсанд тухайн бүс нутгийн иргэд, сонсогчдоос хүлцэл өчий.

Тус гэмтлийг шуурхай засварлаж, радио өргөн нэвтрүүлгийн найдвартай ажиллагааг сэргээсэн Алтай-Улиастай Эрчим хүчний систем ТӨХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.