
МҮОНРТ-ийн холбогдох албан тушаалтнууд Радио нэвтрүүлэх төв станцын үйл ажиллагаатай танилцав. Тодруулбал, МҮОНРТ-ийн техникийн албаны дарга, ерөнхий инженер, инженер техникийн ажилтан, программын албаны дарга нар станцын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцож, радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх тал дээр дэмжиж ажиллахаар тохиролцов.