Skip to content
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ
  • НҮҮР ХУУДАС
  • БИДНИЙ ТУХАЙ
    • ТАНИЛЦУУЛГА
    • УДИРДЛАГА
    • СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
    • БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ
    • АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
    • САЛБАРУУД
      • Хонхор РНТС
      • Говь-Алтай аймгийн РТСГ
      • Дорнод аймгийн РТСГ
      • Хөвсгөл аймгийн РТСГ
      • Баян-Өлгий аймгийн РТСГ
      • Өмнөговь аймгийн РТСГ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
    • РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
    • ТЕЛЕВИЗИЙН ДАХИН ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
    • ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ
    • ОРЧУУЛГЫН ТӨХӨӨРӨМЖ ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  • ИЛ ТОД БАЙДАЛ
    • СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
    • ШИЛЭН ДАНС
    • ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА
      • ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
      • ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ
    • ХҮНИЙ НӨӨЦ
    • ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    • АВИЛГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА
  • ХОЛБОО БАРИХ

Дэлхийн радиогийн…

  • Home
  • Uncategorized
  • Дэлхийн радиогийн…

Дэлхийн радиогийн өдөр 2 дугаар сарын 13-ны өдөр болно

ЮНЕСКО (Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага)-с жил бүрийн 2 дугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнуудад радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг байна.
ЮНЕСКО-с уриалж, зохион байгуулдаг тус арга хэмжээг дэлхийн улс орнууд тэмдэглээд 6 дахь жилтэй золгож байгаа бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 13-нд тэмдэглэх Дэлхийн радиогийн өдрийг “Радио бол Таны дуу хоолой” сэдвийн хүрээнд тэмдэглэх чиглэл гарсан байна.

Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх болсон түүхээс дурьдвал:

Радио нь дэлхий дээр хамгийн өргөн хүрээг хамарсан сонсогч, хэрэглэгчидтэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэвээр байгаа төдийгүй олон нийтэд хамгийн хямд зардлаар хүрдэг,мэдээллийн хүчтэй хэрэгсэл гэдгээрээ мөн хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн хэрэгсэл юм. Радио нь хүмүүсийг боловсролын түвшнээс үл шалтгаалан улс орон, нийгэмд болж буй асуудлаар олон нийтийг нээлттэй хэлэлцүүлэгт татан оролцуулах индэр болж, хамгийн алслагдсан бүс нутгуудадболон хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэйчүүд, залуучууд, ядуус, бичиг үсгийн боловсролгүй хүмүүс зэрэг эмзэг бүлгийнхэнд хүрч чаддагаараа онцлог хэрэгсэл байсаар ирсэн.

Түүнчлэн радио нь улс орнуудад онцгой байдал болон гамшгийн үед онцгой үүрэг гүйцэтгэдэг мэдээллийн хэрэгсэл хэвээр байгаа юм. Өндөр хурдны өргөн зурвас, үүрэн холбоо, гар утас, таблет зэрэг технологийн шинэ шинэ хэлбэрүүд нэвтэрч байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдэн нийлэлтийн өнөө үед радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд өөрчлөлт гарсаар байгаа хэдий ч дэлхий нийтийн хэмжээнд авч үзэхэд тэр бум орчим хүмүүс одоог хүртэл радиогийн үйлчилгээ авч чадахгүй хэвээр байгаа гэсэн үзүүлэлт байна.

ЮНЕСКО нь 2011 онд дэлхий нийтээр радиогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар олон улсын хэмжээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлэгт НҮБ-ын агентлагууд, олон талт хөгжлийн агентлагууд, холбогдох академи, төрийн бус байгууллага, хөтөлбөр, сангууд гэх зэрэг олон улсын байгууллагууд оролцсон байна. Хэлэлцүүлэгт нийт оролцогчдын 91% нь дэлхий нийтээр радиогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төслийг дэмжсэн байна.

НҮБ-ын радио нь 1946 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан учраас НҮБ-ын Ерөнхий захирлын зүгээс дээрх өдрийг 2 дугаар сарын 13-нд зохион байгуулж байх саналыг анх дэвшүүлжээ. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс ЮНЕСКО-с гаргасан Дэлхийн Радиогийн өдрийг тэмдэглэх тухай уриалгыг албан ёсоор зөвшөөрч, энэхүү өдрийг жил бүрийн 2 дугаар сарын 13-нд тэмдэглэж байх шийдвэрийг 2013 оны 1 дүгээр сарын 14-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар хуралдаанаар баталсан байна.

Дэлхийн радиогийн өдрийн зорилго нь олон нийтийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дунд радиогийн ач холбогдлыг сурталчлан таниулах, радиогоор дамжуулж мэдээлэл олж авах боломжийг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх,радиогийн хөтөлбөрт сонсогч, олон нийтийн олон талт үзэл бодол, дуу хоолойг нэмэгдүүлэх түүнчлэн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын харилцаа холбоо, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлхэд чиглэгддэг байна.

  • Facebook
  • Linkedin
  • Youtube

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ

Facebook-f Youtube Linkedin-in Instagram

Холбоос

  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
  • Шилэн данс
  • Хууль эрх зүй

Үйлчилгээ

  • Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ
  • Телевизийн дахин дамжуулах үйлчилгээ
  • Түрээсийн үйлчилгээ
  • Орчуулгын төхөөрөмж зөөврийн өсгөгч түрээсийн үйлчилгээ

Холбоо барих

  • 75112020, 99900362
  • info@rtbn.gov.mn
  • Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж

2024 © Радио Телевизийн Үндэсний Сүлжээ

We are using cookies to give you the best experience on our website.

You can find out more about which cookies we are using or switch them off in .

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ
Powered by  GDPR Cookie Compliance
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.

Strictly Necessary Cookies

Strictly Necessary Cookie should be enabled at all times so that we can save your preferences for cookie settings.

If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.