Ж.Энхбат: Хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн албан хаагч гэрээтээр ажиллаж байсныг үндсэн ажилтан болгосон
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын дэд зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн сонсгол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам /ЦХИХХЯ/-нд энэ сарын 9-ний өдөр боллоо.
Тус сонсголоор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахын тулд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.
Энэ үеэр “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-.Энхбат: 2025 оны 1-р сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй 4 иргэн гэрээтэй ажиллаж байсныг үндсэн ажилтан болгож нийгмийн асуудлыг нь шийдсэнийн захирал Ж.Энхбат Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон бусад холбогдох байгууллагын албан хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахын тулд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Тэрбээр “Манай байгууллага 218 албан хаагчтай. Хөдөлмөрийн тухай хуулиар 2 хүртэлх хувь нь хөгжлийн бэрхшээлтэй албан хаагч ажиллахаас одоогийн байдлаар манай дээр үндсэн хөгжлийн бэрхшээлтэй 11 албан хаагч ажилладаг. Үүнээс 80 хувь буюу найман албан хаагч тулгуур эрхтний, дөрвөн албан хаагч сонсголын бэрхшээлтэй. Үүнтэй уялдуулан 2024 онд үндсэн 8 ажилтан, гэрээт 4 ажилтан байсныг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс гэрээт ажилтнаас үндсэн ажилтан болгож, нийгмийн асуудлыг нь шийдээд явж байгаа. Мөн бид цахимаар хоёр албан хаагчийг ажиллуулж байна. Энэ нь Улаанбаатар хотын автозамын түгжрэлтэй уялдуулж, ажлын ур чадварыг үнэлээд хоёр албан хаагчийг цахимаар ажиллуулах тушаал гаргаж, ажиллуулж байгаа. Манай байгууллагын онцлог нь хэт богино долгион, станцын хортой нөхцөлд ажилладаг болохоор энэ онд шинээр долоон ажилтан групп тогтоолгохоор явж байна. Тэгэхээр Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-т хөгжлийн бэрхшээлтэй нийт 18 албан хаагч ажиллаж байгаа юм” хэмээн онцоллоо.