Япон, Монгол улсуудын хамтарсан төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ
FM радио өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулан гамшгийн үеийн дохиог хүлээн авах, дамжуулах EWBS системийн төслийн хүрээнд станцуудыг Хөвсгөл аймаг, Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн бүсэд хэрэгжүүлсэн. Төсөл хүлээн авах ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд “ТӨСЛИЙН АЖИЛ ХҮЛЭЭЛЦЭХ АКТ”-д гарын үсэг зурлаа.
Төсөл хүлээн авах үйл ажиллагаанд:
- Төслийн санаачлагч Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Эрдэнэбаяр, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага /APT/-н төлөөлөл Hiroshi Yamasaki, Япон улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яам /MIC/-ны Ishida Eiji
- Төслийн санхүүжүүлэгч Япон Улсын KDDI сангийн Ерөнхийлөгч Ano Shigehiro
- Төслийн бүтээгдэхүүн нийлүүлэгч Япон Улсын OCC компанийн Дэд Ерөнхийлөгч Takehiro Hayashi
- Төслийн гүйцэтгэгч Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын Захирал Б.Дагвасүмбэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа Ч.Ариунаа, Монголын цахилгаан холбоо ХК-ны гүйцэтгэх захирал Б.Чинбат
- Төслийн хамтран ажиллагч Японы цахилгаан холбооны инженер, зөвлөх үйлчилгээний компани /JTEC/-н Naito Masakazu, Монголсат Нэтворкс ХХК-н Н. Бумчин зэрэг томоохон байгууллагын удирдлагууд оролцож төсөл хүлээж авах үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.Өргөн уудам газар нутагтай Монгол улсын хувьд газарзүйн байршил, хүчин чадлаас хамааран илүү өргөн цар хүрээг хамарсан төсөл хэрэгжүүлсэн нь Япон Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд цаашид олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх ажлын эхлэл байлаа.