“Удирдах ажилтны зөвлөгөөн” 2017
“Радио телевизийн үндэсний сүлжээ” Улсын төсөвт үйлдвэрийн газрын “Удирдах ажилтны зөвлөгөөн” 2017 оны 1-р дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд “РТҮС” УТҮГазрын Захирал, удирдлагын бүрэлдэхүүн, Баян-Өлгий, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймгийн Радио телевизийн сүлжээний газрын дарга, нягтлан бодогч болон бүсийн албаны дарга нар оролцлоо.
istanbul escort
Энэ удаагийн зөвлөгөөнд :
- Доктор Ph Б.Баярсайхан- Төрийн албаны шинэчлэл ба ёс зүй
- Удирдлагын академийн багш Б.Хэрлэн- Удирдах ажилтны манлайлал ба байгууллагын соёл
- Үндэсний архивын газрын мэргэжилтэн Ш.Дариймаа- Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хэрэг бүрдүүлэх
- Монголын үндэсний дата төв- IP сүлжээний SNMP протоколын тухай
- Доктор багш И.Отгонтуяа- Байгууллагын ёс зүй
- Авлигатай тэмцэх газрын комиссар н.Балдандорж- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах талаар 2 өдрийн лекц хичээлийг орлоо. Мөн зөвлөгөөнд оролцогчид Төрийн ордонд УИХ-ын нэгдсэн чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.
Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-н захирал, аймгийн РТСГ-ын дарга нарын 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, 2017 оны хөдөлмөрийн гэрээг байгуулснаар “Удирдах ажилтаны зөвлөгөөн 2017″ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.