ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА РАДИО ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ УТҮГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ”-т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА РАДИО ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ УТҮГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ”-т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Мэдээлэл технологийн шийдлээр дамжуулан хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ард иргэдэд гамшиг, аюулт үзэгдэл, ослын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үнэн бодит мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Тус ажлын хүрээнд “Монголын радио” гар утасны апликейшн 2.0 буюу хөгжүүлэлт хийгдэж буй RTBN апликейшнд подкаст, иргэдэд зориулагдсан контент, нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг нэг сувгаар түгээх, цаашлаад илүү өргөн цар хүрээг хамарсан хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байна.
Санамж бичигт РТҮС УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, аливаа гамшиг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэх байдлыг хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй болгох хүрээнд хамтран ажиллана.