“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд манай байгууллага нэгдэж байна
Щвейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр жил бүр Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе-2023” аян 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар явагдаж байна.
Энэ удаагийн аян “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ” уриан дор зохион байгуулагдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Аяны хүрээнд жендэрийн хэвшмэл ойлголтыг засах, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх зэрэг нөлөөллийн ажлуудыг өрнүүлнэ.
ЭНЭХҮҮ АЯНД БИД НЭГДЭЖ БАЙНА.
ТА Ч БАС НЭГДЭЖ ЗӨВ ХАРИЛЦАА ХАНДЛАГЫГ ТҮГЭЭНЭ ҮҮ.