Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар албан ёсоор эхэлж байна.
Хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ “Цахим Дорноговь” өдөрлөг
Дорноговь аймаг, Сайншанд хот
2026 оны 03 дугаар сарын 25, 26 -ны өдрүүдэд
Энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшил, технологийн салбар болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан өргөн хүрээний арга хэмжээ бөгөөд дараах онцлох үйл ажиллагаанууд зохион байгуулагдана:
Иргэдэд зориулсан цахим ур чадварын сургалт, зөвлөгөө
E-Mongolia, E-Business зэрэг төрийн цахим үйлчилгээний танилцуулга, заавар
Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрсдэлээс сэргийлэх сургалт
Дотоодын IT компаниудын бүтээгдэхүүн, шийдлийн үзэсгэлэн
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих уулзалт
Иргэдийн санал хүсэлт, хэрэглэгчийн туршлагад суурилсан судалгаа, зөвлөмжийн ажил
Энэхүү хөдөлгөөн нь:
Иргэн бүрд тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг бий болгох
Төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод болгох
Цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ухаалаг хэрэглээг хэвшүүлэх
“Цахим үндэстэн” болох зорилтыг бодитоор хэрэгжүүлэх чухал алхам юм.
Та төрийн цахим үйлчилгээг авч, ашиглаж чадаж байна уу? Хэрхэн илүү хялбар, аюулгүй ашиглахыг энэ өдөрлөгөөс мэдэж аваарай!
