
“Data + AI Conference-2025” арга хэмжээ болно
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган “Data + AI Conference-2025” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 13-нд Төрийн ордны Их Монгол танхимд зохион байгуулагдах хэлэлцүүлэг нь хиймэл оюуны үндэсний стратегийн төслийг олон нийтэд танилцуулж, салбарын оролцогч талуудын санал, зөвлөмжийг нэгтгэх, их өгөгдөл, хиймэл оюуныг ёс зүйтэй, хариуцлагатай хэрэглэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ийн хувьд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах бөгөөд техникийг нь бүхэн хариуцах юм. Мөн цахилгааны эх үүсвэр, холболт, засварын баг бэлэн байдалд ажиллана.