
🇲🇳🤖”ABU Robocon 2025″ Үндэсний аварга шалгаруулах тэмцээн
📍 2025 оны 4 сарын 24-ны өдөр Спортын төв ордонд болж өндөрлөлөө.
🏀 9 их дээд сургуулийн 13 баг тамирчид оролцож буй уг тэмцээнд монголчуудын зохиосон сагсан бөмбөгийн дүрмээр өрсөлдөж, шалгарсан 2 баг Олон Улсын тэмцээнд орох эрхээ авна.
🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU Robocon 2025” Олон улсын тэмцээн
2025 оны 8-р сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
⭐️Баг тамирчиддаа амжилт хүсье!💪🏻
#aburobocon2025 #бүтээлчмонгол