Skip to content
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ
  • НҮҮР ХУУДАС
  • БИДНИЙ ТУХАЙ
    • ТАНИЛЦУУЛГА
    • УДИРДЛАГА
    • СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
    • БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ
    • АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
    • САЛБАРУУД
      • Хонхор РНТС
      • Говь-Алтай аймгийн РТСГ
      • Дорнод аймгийн РТСГ
      • Хөвсгөл аймгийн РТСГ
      • Баян-Өлгий аймгийн РТСГ
      • Өмнөговь аймгийн РТСГ
  • ҮЙЛЧИЛГЭЭ
    • РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
    • ТЕЛЕВИЗИЙН ДАХИН ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
    • ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ
    • ОРЧУУЛГЫН ТӨХӨӨРӨМЖ ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  • ИЛ ТОД БАЙДАЛ
    • СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
    • ШИЛЭН ДАНС
    • ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА
      • ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
      • ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ
    • ХҮНИЙ НӨӨЦ
    • ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
    • АВИЛГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА
  • ХОЛБОО БАРИХ

  • Home
  • Үйл явдлын мэдээ

САР БҮРИЙН СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГИЙН ПҮРЭВ ГАРИГТ ГЭР, АЛБАН БАЙГУУЛЛАГА, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ШАЛГАЖ ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
2025.05.14 ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 176 алба хаагч,14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн ангийн 87 хүн, 16 автомашин, нийт 263 хүн, 30 автомашинтай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Түймрийн зүүн, зүүн урд, урд тал, баруун урд талыг цурамд оруулж, баруун хойд талын түймрийг хяналтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртжээ.
Он гарснаас хойш улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.
Түүнчлэн объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдсэнээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж, өнжмөл шар өвс шатсан дуудлагын 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.
Бүртгэгдсэн түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгааг онцгой байдлын байгууллагаас цаг ямагт анхааруулсаар байна. Гэтэл хэн нэгний хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж түймэр гарч олон га талбай шатаж, ан амьтан үрэгдэж, хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм.
Хаврын салхи шуурга ихтэй үед иргэн бүр ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлж, өнжмөл өвсөө шатаахгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, сар бүрийн сүүлийн долоо хоногийн Мягмар гаригт гэр, албан байгууллага, орчны аюулгүй байдлаа шалгаж гал түймрээс урьдчилан сэргийлж хэвшихийг уриалж байна.
Гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдлын удирдлагуудад;
Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх
ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт туссан “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийн хүрээнд хүүхдүүдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг, чадвар олгох
Ой, хээрийн болон объектын гал түймрийн хохирлын хэмжээг нарийвчлан гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл хөтөлбөртөө уялдуулах
Онцгой байдлын байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг тасралтгүй ханган сайжруулах
Эрсдэлийн зураглал, мэдээллийн санг бүрэн бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж хэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх
Алба хаагчдын хувцас хэрэгслийн хангалт, холбоо, мэдээллийн системийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарч,шаардлагатай бусад арга хэмжээг цаг алдалгүй авч бүс, орон нутаг, салбар нэгжийн бүх түвшинд гүйцэтгэлийг хангуулан ажиллахыг анхаарууллаа.

  • Facebook
  • Linkedin
  • Youtube

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ

Facebook-f Youtube Linkedin-in Instagram

Холбоос

  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
  • Шилэн данс
  • Хууль эрх зүй

Үйлчилгээ

  • Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ
  • Телевизийн дахин дамжуулах үйлчилгээ
  • Түрээсийн үйлчилгээ
  • Орчуулгын төхөөрөмж зөөврийн өсгөгч түрээсийн үйлчилгээ

Холбоо барих

  • 75112020, 99900362
  • info@rtbn.gov.mn
  • Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж

2024 © Радио Телевизийн Үндэсний Сүлжээ

We are using cookies to give you the best experience on our website.

You can find out more about which cookies we are using or switch them off in .

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ
Powered by  GDPR Cookie Compliance
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.

Strictly Necessary Cookies

Strictly Necessary Cookie should be enabled at all times so that we can save your preferences for cookie settings.

If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.