
Радио зангилааны Енисей 5кВт өсгөгчүүдэд параметрийн хэмжилтүүд хийлээ
Хотын шугамын Радиогийн алба болон Хэмжилт засварын албаны инженер техникийн ажилчид хамтран шугамын радиогийн төв болон салбар радио зангилааны Енисей 5кВт өсгөгчүүдэд параметрийн хэмжилтүүд хийлээ. Шугамын радиогийн ерөнхий ажиллагаа, хэмжилт хийх үйл явцад техникийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаас хяналт тавьж ажиллалаа.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг 3 дугаар багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 230 км, сумын төвөөс Баруун хойд зүгт 71 км-т орших Шааны уул гэдэг газар 6-р сарын 4-ний 18:22:57 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 18:31 цагт ООГХ-ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.
Улаан-Уул, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газруудаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. Мөн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэв.
Эх сурвалж: ОБЕГ
