Телевизийн төв станцын ээлжийн инженер Д.Цээсүрэнг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.
Телевизийн төв станцын ээлжийн инженер Д.Цээсүрэн нь өнөөдөр Төрийн одон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа. Холбооны салбарын арвин их ажлын туршлагийн эзэн тэрээр холбооны салбарт 31жил тасралтгүй ажилласан юм. Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазрын захирал С.Цагаанхүү гардуулан өглөө.