АХЛАХ ИНЖЕНЕР
Ажлын байрны зорилго
Техникийн ашиглалт засвар үйлчилгээ, техник тоног төхөөрөмжийн найдвартай хэвийн ажиллагаанд хяналт тавьж инженер техникийн ажилтнуудын ажлыг удирдан зохион байгуулна. ХАБЭА-н хууль тогтоомж, стандартын дагуу албаны ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллана.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хийх ажлыг жил, улирал, сараар төлөвлөн түүний дагуу ажиллах
- Сүлжээний тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгын ажлыг батлагдсан хуваарийн дагуу графикт хугацаанд нь гүйцэтгэн, гэмтэл саатал гарсан үед засварлах, нөөцөд шилжүүлэх замаар сүлжээний найдвартай ажиллагааг ханган ажиллах
- Телевиз, радиогийн тоног төхөөрөмжид гарсан аливаа гэмтэл саатлын шинж чанар, шалтгаан нөхцөлд дүгнэлт, судалгаа хийж дахин давтан гарахаас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
- Хариуцсан тоног төхөөрөмж бүрийн хувьд техникийн пасспорт болон бусад анхан шатны бүртгэлийг зааврын дагуу бүрэн хөтлөх
- Техник тоног төхөөрөмжийн ажиллаж байгаа давтамжийн хуваарь, хүчин чадал, сүлжээний удирдлага хяналтын системийн нууц код, түлхүүр, пасспорт, сүлжээний бүтэц зохион байгуулалт, холболт, дамжилт, хуваарилалт, хот хоорондын сүлжээний зураглал, өгөгдлүүд зэрэг мэдээллийн санг бүрдүүлэн баяжуулах
Тавигдах шаардлага
- Инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
- Баримт бичиг боловсруулах, танилцуулах туршлагатай байх
- Гадаад хэлний болон хууль эрх зүйн зохих мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээний программууд ашиглах чадвар сайтай
- Олон нийттэй харилцах арга барил сайтай