ХАБЭА, ДОТООД ХЯНАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах,
- Хийх ажлын төлөвлөгөөг сар, улирал, жилээр төлөвлөн хэлтсийн даргаар батлуулж, тайлагнах;
- ХАБЭА-н төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх;
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн талаар судалгаа дүгнэлт хийх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулан, стандартын шаардлага хангасан эрүүл, аюулгүй ажлын байрыг бүрдүүлэх;
- Байгууллагын хэмжээнд ХАБЭА-н 2-р шатны үзлэгийг улирал бүр, 3-р шатны үзлэгийг жилд нэг удаа зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах;
Тавигдах шаардлага:
- Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, бичиг баримт боловсруулах, танилцуулах туршлагатай;
- Хариуцсан ажлын чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвартай;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программууд ашиглах чадвартай;
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай;