Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаанд оролцлоо
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2025.01.21/ боллоо. Хурлаар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, 2025 онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, холбогдох харьяа байгууллага, газар хэлтсийн дарга нарт үүрэг болгов.
“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын хувьд 2025 оны онцлох ажлуудаа жагсааж, радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх зорилго тавин ажиллахыг үүрэг болголоо.