
Эрчим хүчний урьдчилсан мэдээлэл, дуут дохиог RTBN-ээс авах боломжтой
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харъяа Радио телевизийн үндэсний сүлжээ, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран RTBN аппликэйшнийг хөгжүүлж, нэгэн шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.
Тодруулбал, цахилгаан хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад тус аппликэйшнээр дамжуулан эрчим хүчний гэмтэл саатлын болон хязгаарлах тухай урьдчилсан мэдээллийг хүргэх юм байна. газар хөдлөлт, бусад аюулт үзэгдэл, ослын дуут дохиог ч мөн түүгээр дамжуулах аж.
Түүнчлэн RTBN аппликэйшнээр Монголын радиог 21 аймаг, алдлагдсан сум, дүүргийн иргэдэд хүргэдэг болжээ. Улмаар өргөн нэвтрүүлгийн 16 телевизийг үүрэн операторын сүлжээтэй газарт малчид, тээвэрчдэд RTBN-ээр дамжуулан үзэх, сонсох боломжийг бүрдүүлсэн байна. хэрэв та тус аппликэйшнийг ашиглахыг хүсвэл ухаалаг утасныхаа App, Plays store цэснээс татан суулгаарай.