RTBN
Шууд Радио

“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХӨГЖИЛ – 2025” ФОРУМ БОЛЖ БАЙНА

✅ Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, бүтээл үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэх “Өргөн нэвтрүүлгийн хөгжил – 2025” форумыг өнөөдөр зохион байгуулж байна.

✅ Форумд дотоодын болон гадаадын телевизүүд, контент бүтээгчид, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийн холбоод зэрэг өргөн нэвтрүүлгийн салбарын бодлого боловсруулагч, зохицуулагч, төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй зочид, төлөөлөгч оролцож байна.

✅ Форумаар өргөн нэвтрүүлгийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн талаар туршлага, санал бодлоо солилцож, дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Үүнд:

• Өргөн нэвтрүүлгийн хөгжлийн чиг хандлага
• Техник технологийн дэвшил ба дамжуулах орчны шинэчлэл
• Олон улсын хамтын ажиллагаа болон хамтарсан бүтээл үйлдвэрлэл

✅ Түүнчлэн форумын үеэр гадаад дотоодын контент, бүтээл үйлдвэрлэгчид өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, хамтран ажиллах санал тавих, улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой B2B “Networking room” буюу танилцуулга – уулзалтын хэсгийг тусгайлан гаргаж өгсөн. Энэхүү арга хэмжээ нь оролцогчдод харилцан туршлага, санал солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээллээ тэлэх зэрэг боломжийг олгож байгаагаараа онцлог болж байна.

✅ Харилцаа холбооны зохицуулах хорооны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд олон арга хэмжээ төлөвлөсний нэг нь “Өргөн нэвтрүүлгийн хөгжил – 2025” форум юм.

📌 Форумын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах линкээр орж танилцана уу https://bdf.crc.gov.mn/