RTBN
Шууд Радио

DRONECONE 2026 ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Үндэсний аварга шалгаруулах “DRONECON 2026” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

“DRONECON 2026” нь зөвхөн хурд, ур чадварын өрсөлдөөн бус инженерчлэл, роботик, инновацын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний технологийн томоохон арга хэмжээ болж байна.

Энэ удаагийн тэмцээнд 600 гаруй баг, тамирчид оролцон хурд, ур чадвар, нарийвчлал, инженерчлэлийн шийдлээрээ өрсөлдөж, дроны спорт болон технологийн хөгжлийн шинэ түвшнийг тодорхойлж буй юм.

Тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн бус хүүхэд, залуучуудын техник, технологи, роботик, инновацын сонирхлыг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж буйгаараа онцлог юм.

Мөн 5-р сарын 30, 31-ний өдрүүдэд “DRONECON 2026” Олон улсын тэмцээн Buyant-Ukhaa International Airport-д зохион байгуулагдах бөгөөд үндэсний болон гадаадын баг, тамирчид хүрэлцэн ирж өрсөлдөх төлөвлөгдөж байна.