Хонхор РНТС

Радио өргөн нэвтрүүлэх станц нь хуучнаар ЗХУ-ын тусламжтайгаар 1960 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анх В.И. Лениний нэрэмжит Радио нэвтрүүлэх станц нэртэй ашиглалтанд орж, 5, 25, 50 кВт чадалтай богино долгионы станцууд, 150 кВт чадалтай урт, дунд долгион бүхий 8 станц ажиллаж Монгол орон даяар радио нэвтрүүлгийг дамжуулж эхэлсэн. Их хүчний станц радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсоноор радио сонсголын чанар улсын бүх нутаг дэвсгэрт сайжраад зогсоогүй хөрш зэргэлдээ улс орнуудад ч сайн сонсогдох болсоны зэрэгцээ гадаадын улс орнуудад зориулан тусгай нэвтрүүлэг явуулах техникийн боломж нэгэнтээ бүрдсэн юм.