
Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа
МҮОНТ , МонСАТ, бүх аймаг хотын ЗДТГ, арилжааны телевизүүдийн хөтөлбөрийг Монгол орон даяар үзэгч олон түмэнд хүргэж, үүрэн холбооны оператор компаниуд, интернэтийн үйлчилгээний компаниуд болон “МЦХ” ХК, “МХС” ТӨК, ITZONE, Ньютелеком компани зэрэг төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудтай хамтран ажиллаж байна.
Монгол улсын аюулгүй байдал, ард иргэдийг гал усны аюул болон байгалийн давагдашгүй хүчний хүчин зүйлээс үүссэн онцгой үед мэдээ мэдээллийг дамжуулах иргэдэд түргэн шуурхай хүргэх үүргийг гүйцэтгэн ЦЕГ болон ОБЕГ-тай хамтран ажиллаж байна.
Гадаад хамтын ажиллагаа
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ нь Ази, номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо/ABU/, АНУ-ын сансрын холбоо, Ази, номхон далайн Цахилгаан холбооны байгууллага /АPT/, Шведын PROGIRA байгууллага, дэлхийн болон бүс нутгийн олон улсын байгууллага, Rohde Schwarz, Thomson, Transradio зэрэг тэргүүлэх компаниудтай хамтран ажилладаг.
Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Япон, Хятад, Англи , Монгол хэл дээр бэлтгэсэн “Монголын дуу хоолой” нэвтрүүлгийг Ази номхон далайн орнууд, зүүн, зүүн азийн чиглэлд богино долгионы их чадлын станцаар дамжуулан хүргэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг.
Анхны станц, 2 цамхаг
Хятад, Дани улсын инженерүүдийн барьсан анхны станц, 2 цамхаг. Тухайн үед УШАНД ын 2 өндөр гэж нэрлэдэг байсан.
Иргэдэд мэдээлэл хүргэх радио хүлээн авагч
Нийслэлийн иргэн радио хүлээн авагч сонсож байна.
Харилцаа холбоог хөгжүүлэх хамтын гэрээ
Зөвлөлт Холбоот Улстай Монгол Улсад харилцаа холбоог хөгжүүлэх гэрээ хийсэн.
Радио өргөн нэвтрүүлэх төв станцын нээлт
Радио өргөн нэвтрүүлэх төв станцын нээлтийн үйл ажиллагаан дээр Ю.Цэдэнбал дарга ирж станцыг асааж байв.
Телевизийн төв станц
Олон нийтийн телевизийн цамхаг ашиглалтад орсон.
Богино долгионы нэвтрүүлэлт
Богино долгионы ПКВ-250 нэвтрүүлэгчийн нээлтийн үйл ажиллагаа. Станцын дарга Болд, нам төрийн удирдлагууд.
Анхны ерөнхийлөгч П.Очирбат ирж РНТС-тай танилцав
NEC-ын антен суурьлуулалтын ажил
Улаанбаатар хотын станцын NEC-ын антены суурь болон талбайн бэлтгэл ажил.
Богино долгионы станцын нээлт
Богино долгионы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр, Япон улсын Элчин сайд Тодо, МРТХЭГ-ын дарга Б.Ганболд бусад төлөөлөгчид оролцсон.