RTBN
Шууд Радио

Цахилгааны аюулгүй байдлыг хангаж, гал түймрийн аюулаас сэргийлээрэй

Радио зангилааны Енисей 5кВт өсгөгчүүдэд параметрийн хэмжилтүүд хийлээ

Хотын шугамын Радиогийн алба болон Хэмжилт засварын албаны инженер техникийн ажилчид хамтран шугамын радиогийн төв болон салбар радио зангилааны Енисей 5кВт өсгөгчүүдэд параметрийн хэмжилтүүд хийлээ. Шугамын радиогийн ерөнхий ажиллагаа, хэмжилт хийх үйл явцад техникийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаас хяналт тавьж ажиллалаа.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг 3 дугаар багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 230 км, сумын төвөөс Баруун хойд зүгт 71 км-т орших Шааны уул гэдэг газар 6-р сарын 4-ний 18:22:57 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 18:31 цагт ООГХ-ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.

Улаан-Уул, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газруудаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. Мөн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэв.

Эх сурвалж: ОБЕГ

E-Mongolia-д мод бүртгүүлэх үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.

E-Mongolia-д мод бүртгүүлэх үйлчилгээ албан ёсоор нээгдлээ
Та тарьсан болон Ургуулсан модоо доорх зааврын дагуу бүртгүүлээрэй.
Та E-Mongolia системд өөрийн эрхээрээ нэвтэрнэ.
Мод тарих / бүртгүүлэх хүсэлтийн аль нэгийг нь сонгоно.
Ингэхдээ та мод тарих байршил, модны төрөл, тоо ширхэгийг гарч ирсэн талбарт бөглөнө. Хэрэв ургуулсан бол түүнийгээ батлах тайлбар болон зургийг оруулна.

Өнөөдрөөс нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 07:00 цагаас эхэлж, 16:00 цагт тарна

Багануур дүүрэгт тоон телевизийн станц гэмтэж саатсаныг засварлаж хэвийн ажиллагаанд оруулав.

2025 оны 05 сарын 29-ны өдөр Багануур дүүргийн ССТ204 сайтын тоон телевиз саатсан байсныг хүлээн авах антены кабель, LNB сольж тохиргоо хийж хэвийн болголоо. Мөн ФМ89.9 радиогийн нэвтрүүлэх антеныг сольж хүлээн авагч гэмтэлтэй байсныг засаж хэвийн ажилд орууллаа.
Багануур дүүрэгт тоон телевизийн хүлээн авах антен болон кабельд техникийн гэмтэл гарсантай холбоотой иргэдийн телевизийн хүлээн авагчид саатал үүссэнд уучлалт хүсэж байна.

Говь-Алтай аймагт үүссэн хүчтэй шуурганы улмаас радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ түр саатжээ

2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн нутагт хүчтэй салхи, шуурганы улмаас тус аймгийн радио нэвтрүүлэх станцын хашаанд байрлах агаарын 6000В шугамд гэмтэл гарч, станцын хэвийн ажиллагаа түр саатлаа.

Гэмтлийн улмаас Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгийн өмнөд хэсгийн сумдын радио өргөн нэвтрүүлэг түр хугацаанд доголдсон байна.

5 дугаар сарын 28-ны өдөр “Алтай-Улиастай Эрчим хүчний систем” ТӨХК-аас засварын бригад газар дээр нь ажиллаж, 6000В анкерын багана бүрэн шатсан гэмтлийг шинээр сольж, шугамын угсралтыг дуусган, станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ.

Энэ хугацаанд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ түр саатсанд тухайн бүс нутгийн иргэд, сонсогчдоос хүлцэл өчий.

Тус гэмтлийг шуурхай засварлаж, радио өргөн нэвтрүүлгийн найдвартай ажиллагааг сэргээсэн Алтай-Улиастай Эрчим хүчний систем ТӨХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Баян-Өлгий, Дорноговь аймгийн бүх сумд төрийн үйлчилгээний киоск машинтай боллоо.

Баян-Өлгий, Дорноговь аймгийн бүх сумд төрийн үйлчилгээний киоск машинтай боллоо.
Ингэснээр дээрх хоёр аймгийн иргэд өөрт ойр байрлаж буй киоск машин-аас төрийн 103, хувийн хэвшлийн 600 орчим үйлчилгээг авах боломжтой болов.
Ц.Баатархүү сайд төрийн үйлчилгээг орон нутгийн иргэд хурдан шуурхай авах, хүртээмжтэй байлгах үүднээс тухайн аймаг орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүүн Д.Ганбаатар болон Б.Бейсен гишүүнд киоск машиныг гардуулан өглөө.

Хонхорын радио нэвтрүүлэх төв станцыг тоон системд шилжүүлэх, Телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгийн тоог нэмэгдүүлэх, дуу дүрсний чанарыг сайжруулах төсөл

Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ажлын албаны дарга Б.Энхжин, Эдийн засгийн яамны Төрийн захиргааны удирдлагын дарга Т.Баясгалан нартай Радио телевизийн үндэсний сүлжээний удирдлага, Техник бодлого төлөвлөлтийн газрын дарга болон мэргэжилтэнүүд уулзаж, санал бодлоо солилцлоо.
Тус уулзалтын хүрээнд Хонхорын радио нэвтрүүлэх төв станцыг тоон системд шилжүүлэх, Телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгийн тоог нэмэгдүүлэх, дуу дүрсний чанарыг сайжруулах төслийн талаар ярилцлаа.

Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

/2025.05.27/ Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар
Ховд Онцгой Байдлын Газар
Говь-Алтай Онцгой Байдлын Газар