САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
- Байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашгийн байдалд хяналт тавих
- Байгууллагын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт тавих
- Засгийн газрын тусгай сан, төсвөөс олгосон санхүүгийн тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих
- Байгууллагын нэгжийн үйл ажиллагаатай танилцах, бичмэл болон цахим баримт, мэдээлэл, материалыг гаргуулан авах, санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулахтай холбоотой баримт бичигтэй танилцах, эрх бүхий байгууллагаас дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх
- Санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах
- Хяналт шалгалтын дүнд тулгуурлан гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, зохих журмын дагуу биелэлтийг хангуулах арга хэмжээ авах, санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа хүргүүлэх
- Байгууллагын хөрөнгийн түрээсийн гэрээний нөхцөл батлагдсан гэрээний орлогын бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг дүгнэж ажиллах
- Байгууллагын зардлын төлөвлөгөөний зардлын төсөл, өмнөх оны гүйцэтгэл, зах зээлийн үнийн өсөлт бууралтыг тооцон зардлыг нэгдсэн төлөвлөгөөг хянах, санал оруулах
- Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын удирдлагуудыг мэдээ мэдээллээр хангаж ажиллах
- Байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа тарифт үнэлэлт дүгнэлт өгч санал оруулах
Тавигдах шаардлага:
- Санхүү, нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, бичиг баримт боловсруулах, танилцуулах туршлагатай;
- Хариуцсан ажлын чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвартай;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программууд ашиглах чадвартай;
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай;