Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Орон нутгийн техник ашиглалтыг сайжруулах чиглэлээр дүн шинжилгээ, судалгааг хийж, хамтран зөвлөлдөж төлөвлөгөө боловсруулж, байгууллагын гүйцэтгэлийн болон стратеги төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх
  • Орон нутгийн сүлжээний өргөтгөл шинэчлэлтэй холбоотой зураг, төсвийн даалгаврыг боловсруулах, техникийн шийдлийн талаар судалгаа хийж, санал оруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах
  • Тоон телевиз, их хүчний радио, FM нэвтрүүлэх станцууд болон антенн фидерийн төхөөрөмжүүдийн ашиглалт, гэмтэл саатал, системийн бэлэн байдал, хяналтын хугацаанд засварласан байдал, үзлэг үйлчилгээний чанар, техникийн чанарын үзүүлэлт, чанарын мэдээ зэрэгт хяналт тавин, судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Гадаад  хэлний зохих мэдлэгтэй /англи, орос/, компьютерын хэрэглээний программууд ашиглах чадвар бүрэн эзэмшсэн байх
  • Холбоо инженерээр мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, харилцааны соёлыг эзэмшсэн байх