ТЕХНИК АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР
Ажлын байрны зорилго
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын шугамын байгууламжийн үйлчилгээ, чанарын асуудлыг хариуцаж, сүлжээний тогтвортой найдвартай ажиллагааг ханган, радио нэвтрүүлгийг техникийн сааталгүй чанарын өндөр түвшинд дамжуулж хэвийн үйл ажиллагааг хангах
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төв болон салбар радио зангилааны гол шугамд хяналт тавих, хэмжилт тохируулга, засвар үйлчилгээ хийх
- Графикийн дагуу хийгдэх урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг удирдан гүйцэтгэх
- Гол шугам болон хэрэглэгчийн гэмтлийг ажил хариуцсан инженер техникчдээр засуулах арга хэмжээ авч хяналт тавьж ажиллах
Тавигдах шаардлага
- Инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээний программууд ашиглах чадвар сайтай
- Олон нийттэй харилцах арга барил сайтай
- Бичиг баримт боловсруулах, танилцуулах чадвартай байх