ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Ажлын байрны зорилго
Техник технологийн хөгжлийн чиг хандлагыг судлах, техник технологитой холбоотой бодлого боловсруулах, төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, ашиглалтыг зөв оновчтой байлгаж, хөгжүүлэх,
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Техник технологийн чиглэлийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи хөгжлийн талаар болон нэвтрүүлэх боломжийн судалгаа хийх, ашиглалт үйлчилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
- Техник технологийн чиглэлээр төлөвлөгөө, танилцуулга, ажлын тайлан, зөвлөмжийн төсөл боловсруулах;
- Шинэ дэвшилтэт техник технологийн шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх боломжтой төслийн техникийн тооцоог хийх, бизнес төлөвлөгөөнд тусгуулан батлуулах;
- Ажлын байрны хүрээнд холбогдох мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөх, шаардлагатай мэдээллээр хангах, мөн шаардлагатай мэдээ мэдээллийг холбогдох ажилтан, албан тушаалтнаас гаргуулан авах;
Тавигдах шаардлага
- Холбоо, мэдээлэл технологи чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн бол давуу тал болно
- Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан, албан бичиг боловсруулалтад хяналт тавьж, санал, зөвлөмж өгөх ур чадвартай байх
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- Харилцааны мэдрэмж, ур чадвар сайн эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай, ажлын мэргэжлийн ёс зүй, арга барилд суралцсан байх
- Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх