ТООН ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ИНЖЕНЕР
Ажлын байрны зорилго/үүрэг:
- Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн программ болон МҮОНРТ-ийн нэвтрүүлгийг Улаанбаатар хотын хэмжээнд хэт богино долгионы FM станцаар саатал, доголдолгүй дамжуулах
- Техникийн үндсэн үзүүлэлт, ажиллагааны горимыг баримталж ажиллах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөлийг хангаж ажиллах
- Ашиглалтын горим, программ хангамжийн нөөцлөлийг тогтмол хийж, боловсронгуй болгох, чанарын үзүүлэлтийг сайжруулах, шинэ технологийг нэвтрүүлэх, өргөтгөл шинэчлэл хийх, шинээр тоног төхөөрөмж суурилуулах болон үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулга шуурхай ажиллагааны стандарт, технологийн карт боловсруулах
- Сар бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг байгууллагын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах
- Телевизийн төв станцын өдөр тутмын үйл ажиллагаа, үзлэг гэмтэл, доголдлыг арилгах засвар үйлчилгээний шуурхай ажиллагааг зохион байгуулах үндсэн үзүүлэлт горимыг хангаж тэмдэглэл хийж баталгаажуулах, шаардагдах сэлбэг материал, тоног төхөөрөмжийн захиалгын жагсаалтыг гаргах, материалын зарцуулалтад хяналт тавьж, техникийн ашиглалтад гарч байгаа цаг үеийн асуудлыг байгууллагын удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэх
- Тавигдах шаардлага:
Холбооны болон мэдээллийн технологийн инженерээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй - Харилцаа холбооны салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх
- Тоног төхөөрөмж, антенн фидерийн байгууламжийн ажиллагааны схемийг мэддэг байх
- Мэргэжлийн программ хангамжийг эзэмшсэн байх
- Англи, орос хэл эсхүл, бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах
- Кирилл болон үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх чадвартай байх
Ажлын байрны төрөл: Ажилтан
Ажлын цаг: Ердийн
Холбоо барих утас: 75112020, 99900362