Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • ХАБЭА, ГАУС ажиллагааг хангах, жилийн төлөвлөгөө гарган станцын даргаар  батлуулан ажиллах
  • Ажлын байранд үүсч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, пайз, плакат, хаалт,  хамгаалалт, дохиолол тэмдгүүдийг байрлуулан, тусгай хувцасыг зориулалтын дагуу хэрэглэж хэвшүүлэх ажилд хяналт тавьж зохион байгуулах
  • Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тухай тогтоосон журмын дагуу мэдээлэл, судлан бүртгэх, осол хордлого гарсан тохиолдолд анхны тусламж үзүүлэх арга хэмжээ авах
  • Байгууллагын нийтлэг эрх ашгийг хувийн эрх ашгаас түрүүнд тавьж хамгаалах, мэдлэг боловсрол ур чадвараа дээшлүүлэх, эрхэлсэн ажлынхаа үр дүнг тогтвортой дээшлүүлэх
  • Станцын ажилтан, албан хаагчдыг эмнэлгийн үзлэгт жилд нэг удаа хамруулан эрүүл мэндийн байдалд дүгнэлт хийж эрүүлжүүлэх, витаминжуулах ажлыг зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тусгай дунд болон бакалавраас дээш зэрэгтэй байх
  • ХАБЭА ажилтнаар 2-оос дээш жил ажилласан байх, тоног төхөөрөмж, ажиллагааны схемийг сайн мэддэг байх
  • Баримт бичигт дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх
  • Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх
  •  Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээллийг нэгтгэн дүгнэх, санал зөвлөмж боловсруулах
  • Хүний эрхийн стандартуудыг хэрэгжүүлэх
  • Гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах
  • Кирилл болон үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх чадвартай байх