ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- ТТХариуцсан тоног төхөөрөмжийн техникийн үзлэг үйлчилгээ, засварыг график төлөвлөгөөний дагуу чанартай гүйцэтгэж, найдвартай ажиллагааг хангаж ажиллах
- Сар бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг байгууллагын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах
- Телевизийн төв станцын өдөр тутмын үйл ажиллагаа, үзлэг гэмтэл, доголдлыг арилгах засвар үйлчилгээний шуурхай ажиллагааг зохион байгуулах үндсэн үзүүлэлт горимыг хангаж тэмдэглэл хийж баталгаажуулах, шаардагдах сэлбэг материал, тоног төхөөрөмжийн захиалгын жагсаалтыг гаргах, материалын зарцуулалтад хяналт тавьж ажиллах
- Телевизийн төв станц болон Чингэлтэй станцын инженер, техникийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд заавар зөвлөгөө өгөх
- Нөөц тэжээлийн үүсгүүр, сэлгэн залгагчийн хэвийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангаж, цахилгаан хэрэглээний ачаалал хяналт хэмжилтийг хийж гүйцэтгэх
- Гэрээт байгууллагуудын цахилгаан хэрэглээний тооцоо, бусад байгууллагатай хийх эрчим хүчний тооцоо зэргийг цаг хугацаанд нь баталгаажуулж, холбогдох нэгжид гаргаж өгч, хуваарилах самбаруудад үзлэг хийх
Тавигдах шаардлага:
- Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
- Мэргэжлийн программ хангамжийг эзэмшсэн байх
- Англи, орос хэл эсхүл, бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах