RTBN
Шууд Радио

“ДРОНКОН-2026” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

▪️ Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын Батлан хамгаалахын атташе нарыг хүлээн авч уулзан, “Дронкон-2026” олон улсын тэмцээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

▪️ “Дронкон-2026” тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ашиглах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх зорилготой юм.

▪️ Тэмцээн нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд эхний шат нь дотоодын хэмжээнд, хоёрдугаар шат нь олон улсын түвшинд явагдах нээлттэй тэмцээн байна.

▪️ Тус арга хэмжээ нь дэвшилтэт технологийг энх тайван, хүмүүнлэгийн зорилгод ашиглах боломжийг сурталчлахын зэрэгцээ оролцогч улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.